Микро эдийн засаг 1 Лекц №1

2010-03-22 22:34

Лекц ¹1
Сэдэв:  Микро эдийн засгийн судлах зүйл, судалгааны арга, хэрэглэгдэхүүн

Микро эдийн засгийн судлах зүйл
Нийгмийн хөгжлийн урт хугацааны туршид хүн төрөлхтний хийсэн ажиглалт, туршил судалгааны явцад үүсэж бий болсон олон салбар шинжлэх ухааны нэг нь эдийн засгийн шинжлэх ухаан юм.
Эдийн засаг хэмээх энэ нэр томъёо нь /ойкономиа/ гэсэн Грек үгнээс гаралтай өрхийн аж ахуйн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай юм.
Эдийн засгийн ухаан нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх явцад үүсэх үйлдвэрлэлийн суурь харилцааг багтаана. Энэхүү харилцаа нь улсын болон эдийн засгийн анхдагч нэгжийн түвшинд ялгаатай учраас микро болон макро түвшинд авч үзнэ.
Микро эдийн засаг гэдэг нь хүний амьдралын өдөр тутмын ажиллагаатай шууд холбоотой тодорхой төрлийн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт үнэ, цалин хөлс, ашиг алдагдал татвар гэх мэт асуудлыг үйлдвэрлэлийн анхдагч нэгжийн түвшинд авч үзэн судлахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл пүүс салбар, өрхийн аж ахуй болон тодорхой зах зээл дэх үйлдвэрлэгч хэрэглэгчийн үр ашигтай ажиллагааны зарчмыг судалдаг эдийн засгийн ухааны нэг хэсгийг хэлнэ. Жишээ нь: манай оронд махны нийлүүлэлт яагаад хомсдож үнэ нь өсөв ноолуурын шнэ дотоодын зах зээл дээр өсөж кг нь яагаад 30000 төгрөгт хүрэв гэх мэт асуултанд чикро эдийн засгийн онолд тулгуурлан хариулна. 
Харин макро эдийн засаг нь улс орны хэмжээн дэх зах зээлийн харилцаа, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бүхэлд нь цогц байдлаар авч судлана. Жишээ нь: улс орны эдийн засгийг өндөр хурдацтай хөгжүүлэх, улсын төсвийн орлогыг бүрдүүлж хуваарилах хүмүүсийг ажлаар хангах, инфляцыг зохицуулах гадаад эдийн засгийн тэнцвэрийг хангах зэрэг улс орны амин чухал асуудлууд макро эдийн засагт хамаарна. Өөрөөр хэлбэл тухайн онд ҮНБ, ажил эрхлэлт, мөнгөний ханш уналт хэдэн хувиар өсөв үүнд ямар хүчин зүйл нөлөөлснийг макро эдийн засгийн үүднээс тайлбарлан харуулна.   
Эдийн засгийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжийн өмнө тулгарах гол асуудал бол үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөөцийг юунд зарцуулан хуваарилж яаж хамгийн их ашиг олох вэ гэдэг асуудал юм. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахын тулд аж ахуйн нэгж тодорхой нэг нөөцийг хэрэглэх шаардлага гардаг. Үүнийг үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэх бөгөөд Үүнд:
1.    Газар байгалийн баялаг /ой мод ашигт малтмал, эдэлбэр газар/
2.    Хөдөлмөр /хүний оюуны болн биеийн хүчний чадвар хүчин чармайлт/
3.    Капитал /машин тоног төхөөрөмж барилга байгууламж түүхий эд материал санхүүгийн капитал/
Аль ч улс орны эдийн засгийн өмнө тавигдаж байдаг гол зорилго ижилхэн бөгөөд хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтай ашиглаж хэрэгцээг илүү өндөр түвшинд хангах аргыг зөв сонгох явдал юм. Үүний тулд нийгэм бүр дараахь асуудлуудад харуи өгөх ёстой болдог.
1.    Юу үйлдвэрлэх вэ? Эдийн засгийн нөөц ямар байгаа, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нөөц хүрэлцээтэй байх, ямар нөөцийг гаднаас авах вэ? Нөөцөө нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн салбаруудад хэрхэн дахин хуваарилах вэ? Гэсэн өргөн хүрээтэй ойлголтыг хамаарна. Энэ асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ.
-    Миний хэрэглэгч хэн болохыг тодорхойлно
-    Хэрэглэгчдэд ямар хэрэгцээ байгааг тогтооно
-    Энэ хэрэгцээнээс юуг нь хийж чадахыг тогтооно
2.    Яаж үйлдвэрлэх вэ? Энэ нь шинжлэх ухаан техникийн дэвшил түүнийг үйлдвэрлэлд хэрхэн ашиглаж байгаатай холбоотой бөгөөд үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт өөрчлөлтийг өөртөө тусгаж байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дараахь хүчин зүйл нөлөөлнө.
-    Үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн үнэ
-    Үйлдвэрлэлийн арга технологи
-    Үйлдвэрлэлийн хөдөлмөр зохион байгуулалт
-    Бусад хүчин зүйл
3.    Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Энэ асуудал нь нийгмийн хэмжээнд орлогын хуваарилалт дахин хуваарилалт ямар байгаа болон үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэд хичнээн хүн худалдан авах чадвартай гэдэгтэй холбоотой байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дараахь хүчин зүйлийг харгалзана.
-    Хэрэглэгчийн орлогын байдал
-    Хэрэглэгчийн хүсэл сонирхлын өөрчлөлт
-    Орлогын дахин хуваарилалт
-    Өрсөлдөгчийн үйл ажиллагаа
-    Орлох барааны үнэ    
Микро эдийн засгийг судлах зүйлийг 4 бүлэг болгон хувааж доорх дарааллаар авч үзнэ.
1.    Зах зээлийн онол. Энд микро эдийн засгийн гол гогцоо асуудал болох эрэлт нийлүүлэлт, үнэ гурвыг нягт уялдаатайгаар авч үзнэ.
2.    Хэрэглэгчийн онол. Энэ нь зах зээлийн эрэлтийн асуудалтай /хэрэглэгчид ямар барааг хэдий хэмжээгээр худалдан авах тухай асуудал/ холбоотой юм.
3.    Пүүсийн онол. Энэ нь пүүс /аж ахуйн нэгж/ зах зээлд бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх зүй тогтлыг авч үзнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүн нийлүүлэх шийдвэрийг яаж гаргах вэ гэдэг асуудлыг энэ онолын тусламжтайгаар танин мэднэ.
4.    Аж байдлын онол. Микро ндийн засгийн онолын энэ хэсэгт ашиг орлогын хуваарилалт хүн амын аж байдал амьжиргааны түвшинг судлана.

Эдийн засгийн судалгааны арга хэрэглэгдэхүүн
Эдийн засгийн талаар хийсэн аливаа дүгнэлт гаргасан шийдвэр нь хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй болох эсэх нь судалгааны аргаас шалтгаална.
Эдийн засгийн судалгаа хийхийн тулд:
1.    Эдийн засгийн тоо тоймшгүй олон үйл яьдлын дотроос тухайн судалгаанд холбогдох хэсгийг салган авах буюу судалгааны мэдээллийн бааз, сантай болох
2.    Судалгаанд хамрагдах эдгээр материал дотроос хоорондоо хамааралтай бие биендээ нөлөөлж буй хэсгийг нь шилж олох
3.    Хоорондоо харилцан хамаарал бүхий үзүүлэлтүүдийг судалж чухамхүү эдийн засгийн ямар загвар хүрээнд тэдгээр нь хоорондоо тогтмол байнга давтагдах харилцаа холбоотой болохыг илрүүлэн эдийн засгийн хууль зарчим үзэгдэл маягаар томъолж болно.
Микро эдийн засгийн судалгаанд дараахи аргуудыг ашиглана.
Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж байх зүй тогтлыг авч үзэх арга юм.
Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж түүний мөн чанар дотоод уялдаа холбоог нээн илрүүлэхболомжтой.
Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг эдийн засгийн бодит баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд тулгуурлан хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн аргыг хэлнэ.
Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг хэлнэ.
Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой үзэгдлийн хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон хувьсагчтай математик загвар боловсруулж аргыг хэлнэ.
Эдийн засгийн онолын үндэслэлийг тодорхойлохдоо позитив болон норматив эдийн засгийн арга зүйд тулгуурлана.
Позитив /тодорхой/ эдийн засаг гэдэг нь эдийн засгийн тодорхой үзэгдэл үйл явдлын өнгөрсөн үеийн өөрчлөлт хөгжлийн талаарх статистик тоо баримтанд тулгуурлан түүний одоогийн байдалд үнэлэлт өгч цаашдын хандлагын талаар хялбарчилсан загвар үзэл баримтлал боловсруулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үзэгдлийг тайлбарлах үйл явц юм. Позитив эдийн засаг нь тухайн үеийн байдлыг шинжлэн дүгнэх бодлогын хувилбар боловсруулах тэдгээрээс гарч болох үр дагаварыг судлах зэргээр бизнесийн болон засгийн газрын байгууллага төлөвлөгөө бодлого боловсруулахад хувь нэмэр болно.
Норматив /зохицуулах/ эдийн засаг нь гол төлөв субъектив хувь үнэлгээнд тулгуурласан үйл ажиллагааны жорыг дэвшүүлдэг. Энд асуудал ямар байх ёстойг заана. Норматив эдийн засаг гэдэг нь боловсруулсан үзэл баримтлалыг практикт хэрхэн ямар аргаар хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргахыг хэлнэ.
Эдийн засгийн аливаа үзэгдлийг 4 үндсэн арга хэрэглэгдэхүүнээр илэрхийлж болно.
1.    Үгээр илэрхийлэх арга: Энэ нь гол төлөв тодорхойлолт, томъёолол, тайлбарын хэлбэртэй байна.
2.    Тоон хүснэгтээр илэрхийлэх арга: Энэ нь эдийн засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтийн хэлбэртэй юм.
3.    График аргаар илэрхийлэх: Энэ нь эдийн засгийн хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн грацикзк дүрслэл юм.
4.    Аналитик арга: Энэ нь эдийн засгийн тодорхой үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функц математик загварын хэлбэртэй байна.

Зах зээлийн орлого орчлын загвар
Зах зээлийн механизм хэрхэн үйлчилдгийг бүтээгдэхүүний болон үйлдвэрлэлийн хүчин зүйлийн орчлын загвараар тайлбарлаж болно.  Бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хүчин зүйлс үйлдвэрлэл гүйлгээний явцад биет хэлбэрээс өртгийн хэлбэрт, өртгийн хэлбэрээс биет хэлбэрт шилжих үйл ажиллагааг орлогын орчил гэнэ.
1-р шатанд аж ахуйн нэгж хүчин зүйлийн зах зээлээс үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцүүдийг худалдан авсанаар тодорхой хэмжээний зардал гаргана.
2-р шатанд худалдан авсан нөөцүүдээ ашиглан үйлдвэрлэл явуулж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний зах зээлд борлуулж орлого олно.
3-р шатанд бүтээгдэхүүний зах зээлээс өрх гэр хэрэгцээт бараа үйлчилгээгээ тодорхой хэмжээний мөнгөөр худалдан авна.
4-р өрх гэрүүд газар хөдөлмөр капитал зэрэг үйлдвэрлэлийн нөөцүүдийн өмчлөгч тул өөртөө байгаа эдгээр нөөцүүдээ хүчин зүйлийн зах зээлд борлуулж  оронднь цалин хөлс түрээс ашиг зэрэг тодорхой хэмжээний орлого хүртэнэ.
Бүдүүвчийн дотор талын эргэлт нь үйлдвэрлэлийн нөөцийн болон бүтээгдэхүүний урсгалыг харуулдаг бол гадна талынх нь тэдгээрийн төлбөр үнийг тусгасан мөнгөн хөрөнгийн урсгалыг харуулна.
 

Ангилал : Микро эдийн засаг 1 | Нийтэлсэн : **no name | Уншсан (7544) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. web directory submission service :
    2012-10-26 15:36

    World crisis reflected on internet marketing strongly. Our paid directory submission servicecheap directory submission "marketingslinks.com" service tried to solve those problem. Sites optimized by our submission specialists got their proprietors very good results!

  2. research paper outlines :
    2012-10-24 11:30

    Click here if you relate to graduates who are seeking for reliable essay writing service. Buy a research paper at the most reputable company that operates on the Internet.

  3. philosophy essays :
    2012-10-24 09:57

    There are some recommendations about the right way to reach the academic grade. So, students just need read the information and just accomplish the hot religion essay paper (manyessays.com). The more easy way is to find the reliable the best essay writing service and purchase term papers there. We hope that would help people.

  4. AveryAllie :
    2012-06-20 22:06

    All people deserve wealthy life and home loans or consolidation loan will make it better. Just because people\'s freedom is grounded on money.

  5. zochin :
    2012-03-06 17:17

    bas ene duug haachuul ih zugeer bhiin hicheel unshig hesen chini duu yvaad saad bolood bn. esvel MGL-d lektsen deer duu tavij hicheel ordiimuu.

  6. zochin :
    2012-03-06 17:16

    unshhad ymar hetsuu nud ovdmoor BLOG ve ongoo oorchilchih guij bna. tsagaan deer har bj boloogui yumuu

  7. nyamsuren :
    2011-10-26 18:48

    lekstnuudee unshlaa bagshaa

  8. Цээгий :
    2011-10-06 11:45

    Их давгүй юм аа ингэж байрлуулах нь их зүйтэй гэж бодож байна. Энэ нь зарим хүмүүст мөн оюутнуудад маш хэрэгтэй зүйл юм.

  9. Berikbol :
    2011-09-12 22:24

    sain bna uu, tanii ene leksees chin ih yum surch medej avlaa tand mach ih bayrlalaaa....

  10. Berikbol :
    2011-09-12 22:23

    sain bna uu, tanii ene leksees chin ih yum surch medej avlaa tand mach ih bayrlalaaa....

Сэтгэгдэлийн тоо : 18 Сэтгэгдэлийн хуудас 1 2 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл